Кинонд тоглох явцдаа нас барсан жүжигчид

Paul Walker

eo3tt7ujndiikb0c1rvr

Галзуу хурд киногоороо олны танил болсон алдарт жүжигчин маань энэ киноныхоо сүүлийн анги болох Галзуу хурд 7-д тоглож байхдаа маш аймшигтай осолд орон нас барсан. Паулын машин ойролцоогоор 100 гаруй миллийн хурдтай явж байсан байна. Түүнийг нас барснаас жил хагасын дараа кино нээлтээ хийсэн ба түүний дүү Паулын дүрийг гарган тоглосон юм.

Heath Ledger

OLYMPUS DIGITAL CAMERA

Австралийн жүжигчин Heath Ledger 28 насандаа эмэнд хордон нас барсан байсныг 2008 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Манхаттан дахь түүний өрөөнөөс олсон юм. Энэ үед тэрээр Dark Knight кинонд тоглож байжээ.

Brandon Lee

60b05yowlavnz25mjjr4

Домогт жүжигчин Брюс Лигийн хүү маш гайхалтай жүжигчин байсан юм. Тэрээр 1993 онд “Хэрээ” киноны зураг авалтын үед нас барсан байна. Түүнийг зураг авалтын үед буудсан ба хиймэл сумаар буудах ёстой байсан ч золгүй тохиолдлоор энэ нь жинхэнэ сум байжээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч амьд үлдэж чадаагүй байна.

Bruce Lee

q8axo6qzfn9gkew3ixbr

 Хонг Конгийн алдарт жүжигчин Брюс Ли өөрийн хүүгийн адил кино зураг авалтын үеэр нас барсан юм. Тэрээр 1973 онд Луугийн арал кинонд тоглож байсан ба гэнэт түүний зүрх зогссон байна. Эмч нар түүнийг тархины хавангаас болж нас барсан гэж үзсэн байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …