Татвараа хугацаандаа төлөөгүй жолооч нарын анхааралд

p19mp4km0n1jkdjoq1cubsrumgc1Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил 2015 оны хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөр”-ийн тухай хуулинд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлөхөөр заасан байдаг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татвараа төлөх ба  жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж зохицуулагдсан байдаг.

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталж энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллуулсан. 2015 онд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 15,1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээс 15,7 тэрбум төгрөг төвлөрүүлэн өссөн дүнгээр оруулж, төлөвлөгөөний биелэлт 103,7 хувьтай байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Харин хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм. Татвар төлөх хуулийн хугацаа дууссан учраас нэмэлт цэгүүдийг буулгаж байна. Харин хугацаандаа татвараа төлөөгүй жолооч нар дүүргийнхээ Татварын газар болон Дүнжингарав худалдааны төвд 6 дүүргээс ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээнд татвараа төлөх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …