Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа газар, хэлтсийн 595 алба хаагч нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтыг батлагдсан төлөвлөгөө, зураглалын дагуу үүрэг гүйцэтгэсэн.
Удирдан зохион байгуулах үүрэг бүхий “Шуурхай штаб”-ыг Нийслэлийн Засаг Захиргааны хоёрдугаар байранд байгуулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, удирдлагыг мэдээ, мэдээллээр тогтмол ханган, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүний хэв журам сахиулах үйл ажиллагаанд хяналт тавьж, ажилласан байна.
Чингисийн талбай, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд баярын арга хэмжээ зохион байгуулагдах үед эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны 98 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр давхардсан тоогоор эргүүлийн 155 чиглэлд өдөр, орой, шөнийн эргүүлд 336 офицер, цагдаа, 58 автомашинтай үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан1436 иргэнийг 9.875.000 төгрөгөөр торгож, архи хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон 125 хүнийг саатуулан, хулгайлах-2, бусдын бие махбодид гэмтэл учруулсан-2, танхайрах-3, булаалт-1, нийт 8 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ.