Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “зөвлөх” бэлтгэх сургалт явагдаж байна

Нийслэлийн хөдөлмөрийн газраас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Зөвлөх бэлтгэх сургалтыг 2013 оны 7 дугаар сарын 01-03-ны хооронд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын онцлог нь зорилтот бүлгийн иргэд ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудтай ажилладаг байгууллагын ажилтнуудад зориулсан 5 модульт хөтөлбөрийн хүрээнд, оролцооны аргад тулгуурлан явагдаж байгаа  юм. Сургалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэнүүд хамрагдаж байна гэж Нийслэлийн хөдөлмөрийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …