Органик хүнсний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

dd6b374c6951d79810f12350311a8c48_x3Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Манай улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжлэн баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт хэрэгтэй.

Эрх зүйн ийм орчин бүрдсэнээр хөдөө орон нутагт иргэд, малчид, тариаланчид амьдрах сонирхлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд итгэл нэмэгдэх, органик хүнсийг гадаад, дотоодын зах зээлд гаргах баталгаажуулалтын тогтолцоо бүрдэх, органик хүнс үйлдвэрлэгчдийн орлого, ашиг нэмэгдэх зэрэг олон эерэг үр дагавар авчирна гэж салбарын яам үзэж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …