Улсын онцгой комиссын 25 жилийн ой тохиож байна

3aa23c5e7783b5c10e4eb8ccce1ff671Улсын онцгой комисс байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал Төрийн ордонд болж, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Улсын онцгой комиссын үе үеийн дарга нар, гишүүд оролцлоо. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчинг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэдэг хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, шуурхай удирдлагын бүтцийг боловсронгуй болгох зорилгоор 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улсын байнгын онцгой комиссыг байгуулжээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ “1990 оны Налайхын уурхайн осол, 1993 онд Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймагт орсон их цас, говийн аймгуудыг хамарсан цасан болон шороон шуурга, 1999-2000 онд олон аймгийн газар нутгийг хамарсан их зуд, Байшинт болон Марз ууланд болсон нисэх онгоцны сүйрэл, 1996 онд Хөтөл хотоос эхлэн тархсан холер өвчин, нийт ойн бүсийг хамарсан их түймэр, 2009-2010 оны зудын аюул, томуугийн H1N1 цар тахал, түүнээс хойш хэд, хэдэн удаа гарсан мал, амьтны халдварт өвчний хор уршгийг арилгах, хүндрэл бэрхшээлийг даван туулахад Улсын онцгой комиссын идэвх санаачилгатай түргэн шуурхай ажиллагаа, оновчтой шийдвэрүүдийн үр дүнд гамшгийн хамрах хүрээг бууруулж чадсаныг түүх гэрчилнэ.

 Үйл ажиллагааныхаа 25 жилийн хугацаанд гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд нь хичнээн хүний биеийн болон сэтгэлийн зовлонг нимгэлж, хичнээн хүний уй гашууг хуваалцаж, хичнээн хүнийг баярлуулан тайтгаруулсаныг тооцох аргагүй.

 Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гэнэтийн аюулт үзэгдэлд ямар бэлтгэлтэй байх, түүнийг хэрхэн гэтлэн давах асуудал хүн төрөлхтөний бүхий л үеийн түүхэнд байсан. Одоо ч  байсаар  байна. Цаашид  дэлхийн хэмжээнд болон манай улсад учирч болох байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэх хандлагатай байгааг судалгааны байгууллагууд байнга сануулж байна. Ийм нөхцөл байдалд бид онцгой комиссын ажиллагааг улам өргөтгөж салбар дундын харилцан ойлголцол, харилцан ажиллагааны үндэсний зөвлөл болгон өргөжүүлэх гамшгийн удирдлагын бүхий л үе шатыг урьдчилан тооцож чадах бүтэц болгох зорилтыг тавин ажиллах болно” гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …