Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид 300 гаруй нээлттэй ажлын байр байна

6795cafa-4c7e-4b54-bb47-30a23b922d70Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажил хайгч хэн бүхний өмнө нээлттэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Оюутан залуусын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор цагийн болон байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр үйлчлүүлэх оюутан залуусын цуваа тасрахгүй байна. Өчигдөр гэхэд нээлттэй байнгын ажлын байр 300 гаруй, нээлттэй цагийн ажлын байр 60 орчим зарлагдаж, 100 гаруй ажил хайгч ажлын байранд шууд зуучлагджээ. Нээлттэй ажлын байр өмнөх оны мөн үеийнхээс 30 орчим хувиар буурсан байна. Ажил хайж буй залуусын 80 хувь нь бүтээн байгуулалтын салбар болон үйлчилгээний салбарыг ихээр сонирхож байгаа гэлээ.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …