Автомашингүй өдрөөр захууд амарна

1922ef1efce0b76ad726a8bffa623e19Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан 06 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын “Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/472 тоот захирамжийн дагуу Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудад 08.00-18.00 цагийн хооронд авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон.

Автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, иргэдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг дүүрэг, агентлаг, харъяа газрын дарга нарт даалгав.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандэй плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж амралтын өдөрт шилжүүлэхээр боллоо.

Тухайн өдөр хязгаарласан замуудад нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлд зохицуулалт хийхийг нийслэлийн Тээврийн газар, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зохицуулалт хийж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, хэв журмын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, хүнс, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хоол хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт тавихыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, зам талбайг цэвэрлэх, усжуулалт хийх, хог хаягдлыг цэвэрлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлыг алба, хэрэгжүүлэх ажлын удирдамж, төлөвлөгөөг жил бүр батлуулан ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …