Байцаагчид Ёс зүйн дүрмээ мөрдөж ажиллана

cf9ded05c3c39c47originalУлсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлан системийн хэмжээнд мөрдөж эхэллээ.
Улсын байцаагч нь ёс зүйг дээдлэн манлайлагч, хууль дээдлэн хэрэгжүүлэгч байх, шударга ёсыг сахиж хариуцлага хүлээх, ил тод, хараат бус байж тэгш байдлыг хангах, олон нийтэд үйлчилж хүртээмжтэй байх гэсэн зарчмыг ажилдаа баримтлах юм.
Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэмд зааснаар улсын байцаагч нь танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэнэ.
Мөн шалгуулагч талтай үгсэн хуйвалдах, ая тал засах, зөрчил, түүний шалтгаан, нөхцөл, нотлох баримтыг нуун дарагдуулах, дутагдлыг хайцаалах, баримтаар нотлогдоогүй байхад ашиг хонжоо олох, хувийн өш хонзон авах зорилгоор шалгуулагчийг буруутгах, дарамт шахалт үзүүлэх, бусдад давуу байдал олгох, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргах зэргийг хориглолоо.
Мөн дүрэмд улсын байцаагчийн эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг нарийвчлан гаргасан бөгөөд зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу ногдуулах шийтгэлийг ч тусгаж өгсөн байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …