Шуурхай мэдээ: Оюутны 70-ыг олгож эхэллээ

71660af17d4e6caa1a85b30e1805b4fcОюутны 70 мянга өнгөрсөн тавдугаар сардаа багтаад тараагдана гэсэн боловч өдийг хүртэл сураггүй байгаа нь сургалтын төлбөртөө тэтгэлгээ шилжүүлдэг олон оюутнуудын толгойны өвчин болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Үндэсний тэтгэлгийн 70 мянга 200 төгрөг хэзээ буух талаар БШУЯ-ны Сургалтын төрийн сангийн ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаагаас тодрууллаа.

– Өнгөрсөн сард багтаж бууна гэсэн Үндэсний тэтгэлэг сураг алдраад байна. Энэ тэтгэлгийг хэдийгээр олгох вэ?

– Нэгээс гуравдугаар сарын 70 мянга 200 төгрөг дөнгөж сая манай дансанд орж ирлээ. Энэ мөнгө манай дээр хонодоггүй учир өнөөдөртөө багтаагаад шилжүүлнэ.

Уг нь Сангийн яамнаас бидэнд долоодугаар сарын 1-нд шилжүүлнэ гэж мэдэгдсэн ч гэнэт өнөөдөр санхүүжилт орж ирлээ. Тэгэхээр өнөөдрөөс оюутнуудын 70 мянга шилжиж байна гэсэн үг.

– Ер нь улсын хэмжээнд нийт хэдэн оюутан Үндэсний тэтгэлэг авч байна вэ? Голч дүн өсгөснөөр нэлээд буурах хандлага байна гэсэн?

– 2013-2014 оны хичээлийн жилд буюу голч дүн хамаардаггүй байхад Монгол улсад сурч байгаа бүх их дээд сургууль, коллежийн нийт 166 мянган оюутан энэ тэтгэлгийг авч байсан.

2014 оны долоодугаар сараас эхлээд голч дүн 2.0 болонгуут 121 мянга болж буурсан. Ингээд 2015 оны нэгдүгээр сараас Засгийн газрын 26 дугаар тогтоолоор 3.0 гэсэн голчийг тусгаж өгснөөс хойш 44 мянган оюутан тэтгэлэг авч байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …