Малчны лавлах-109 утас ажиллана

11304092_946648962052399_2022950624_nХөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох, махны экспорт, малчны лавлах-109 зэрэг асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламжийг бордоо, ургамал хамгааллын бодис, техник, технологийн шинэчлэлд ашиглах, мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай бусад бүтээгдэхүүний экспортыг тухайн импортлогч улсуудын хорио цээрийн байгууллагуудтай харилцан тохиролцож шийдвэрлэх, малчны лавлах шуурхай утсыг ажиллуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

Малын хулгай, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах-109” дугаарыг ажиллуулахаар төлөвлөж байна. Лавлах утас үнэ төлбөргүйгээр 24 цагийн турш ажиллаж, ирсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг  эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулна.  Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн  зөвлөлгөө хүргэж байх юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …