Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр

32_ea8094fd4a015185c431441295f964aacc2a6f69Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2015 оныг  Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцлийг бүх талаар бүрдүүлэх, “Шилдэг тохижилт, ногоон байгууламж”-тай эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийг бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015.03.16-ы өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/304 дүгээр захирамж батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тунхагласан түүхтэй.Энэ нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулагддаг юм байна.  Дэлхийн байгаль орчны өдрийг 1973 онд “Ганцхан эх дэлхий” гэсэн уриан дор зохион байгуулсан бол 1987 оноос эхлэн улс орнууд өөр өөр уриан дор санаачлан зохион байгуулж эхэлжээ.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь байгаль орчны хомсдол, алдагдал, эрсдэлгүйгээр хүн төрөлхтний нийгмийн сайн сайхны хэмжээг тогтоох хөгжлийн арга зам хэмээн тодорхойлжээ.
Түүнчлэн дэлхий нийтэд танил болсон, үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал санаачлага, үйл ажиллагааг идэвхижүүлэх,  байгаль орчны асуудлаар дэлхий нийтээрээ үзэл бодлоо илэрхийлэх,  мэдээлэл солилцох боломжийг дэмжихэд хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэдэг.
2012 оны Дэлхийн Байгаль орчны өдрийг Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Бага хурлын өмнө Бразил Улс эх орондоо хүлээн авч,  тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаль орчны салбар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дээд шагнал болох “2012 оны Эх дэлхийн бодлогын манлайлагч” шагналыг хүртсэн юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …