Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барилаа

6-5-1_700x700Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн мэдүүлжээ.

Тэд Д.Батбилэгийг огцруулах саналдаа “…ИТХ дахь цөөнхийг үл хүндэтгэдэг. ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн жирийн иргэдийг намын харьяаллаар гадуурхдаг. ИТХ-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан” гэх таван үндэслэлийг дурджээ.

Тиймээс дээрх төлөөлөгчид “…Д.Батбилэг нь дүүргийн ИТХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн тул сонгуульт ажлаас нь өөрчлөх нь зүйтэй. Улмаар  энэ асуудлыг Хан-Уул дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг хүсэж байна” гэжээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …