Коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой

11235386_833719950052351_620287713312060713_n2012 оноос эхлэн гарч байгаа Коронавируст халдвар /MERS-CoV/ одоогоор Ойрхи Дорнодын 12, Европ тивийн 9, Ази тивийн 4 улсад бүртгэгдэж 1148 хүн өвчлөн 431 хүн нас бараад байна. Манай иргэд олноор зорчдог БНСУ-д 25 хүн өвчилж хоёр хүн нас барсан бол БНХАУ-д нэг хүн өвчний халдвар авсан нь тодорхой боллоо.
Халдвар хил дамжин орж ирэх эрсдэл байгаа учир урьдчилан сэргийлэхийн тулд доорхи зүйлсэд анхаарахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөж байна.
– Онцын шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдсэн улсад зорчихгүй байх
– Амьд мал, амьтны захаар явахгүй байх
– Гараа тогтмол савандаж угаах
– Түүхий сүү, хагас боловсруулсан хүнс хэрэглэхгүй байх, амин дэм, илчлэг сайтай хоол унд хэрэглэх
– Ханиаж, найтаах үедээ ам, хамраа таглах, хэрэглэсэн алчуур, цаасаа хогийн саванд хаях
– Нус, шүлс, цэрээ ил задгай хаяхгүй байх
– Эмнэлэг болон олон нийтийн газраар явахдаа амны хаалт хэрэглэх
– Ханиах, халуурах, амьсгалахад төвөгтэй болох шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй юм.
Өвчний тухай мэдээлэл, зөвлөмжийг МХЕГ-ын www.inspection.gov.mn, ХӨСҮТ-ийн www.nccd.gov.mn цахим хаяг, Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн фэйсбүүк хуудас болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын http://apps.who.int/ihr/eventinformation/event/2015-e000126 цахим хуудаснаас өдөр бүр авах боломжтой.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ

Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан …