Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

mongolia_korea_flag-middleМонгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гэр бүл, Жендерийн тэгш байдлын яамтай хамтарч Залуучууд солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай зохион байгуулж салбарын залуу ажилтнуудыг харилцан солилцож  туршлага судлуулж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын 10 төлөөлөгчид энэ оны 06 дугаар сарын 02-ноос 11-ний өдрүүдэд тохиролцсон хөтөлбөрийн дагуу Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Энэхүү Залуучууд солилцооны хөтөлбөр нь хоёр орны хоорондын харилцааг өргөжүүлэхээс гадна, төлөөлөгчдийг хүлээн авагч орны соёл, уламжлал, түүхтэй танилцуулахад чухал ач холбогдолтой дурсамж бүхий хөтөлбөр юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …