Жастин Бибер автын осол гаргаснаа хүлээжээ

56d5a480cff145d0bigКанадын дуучин Жастин Бибер нутагтаа зам тээврийн осол гаргаж, үүнийхээ дараа хөдөлгөөнд оролцож явсан бусад жолооч нар руу дайрч зүй бус үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Хэрэг өнгөрсөн жилийн наймдугаар сард Онтарио мужид болсон байна. Тэрбээр поп дуучин Селена Гомезтой хамт явсан бөгөөд шөнийн загаар дөрвөн дугуйт мотоциклтой хүнийг шүргэсэн аж.

Хэргээ хүлээн зөвшөөрсний дараа Шүүхээс түүнд автын осол гаргасных нь төлөө 750 канад доллар /600 орчим ам.доллар/-ын торгууль ногдуулж, хохирогчид 100 канад доллар гаргаж өгөх шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …