Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг тэмдэглэнэ

3e9da90a69845f9103bd82373021dc71Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тэмдэглэх тухай болон ойн арга хэмжээг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарч, ажлын хэсгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, дэд даргаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарыг томилж бүрэлдэхүүнийг баталсан.

Өнгөрсөн хугацаанд  ажлын хэсэг хоёр удаа хуралдаж  хийгдэх ажлууд,  тэмдэглэн өнгөрүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.  Өнөөдрийн хурлаар зарцуулж буй хөрөнгө санхүүжилтийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар санал солилцож, Өвөрхангай аймагт ойг тэмдэглэн өнгөрүүлэх дэд ажлын хэсэг байгуулахаар боллоо. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулсан юм.

Харин зургаа, долдугаар сард түүхэн баримтат кино хийх, төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгох, бэсрэг наадам хийх, Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлах, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, бүтээлийн музей байгуулах, даншиг наадам зохион байгуулах зэрэг олон бүтээлч ажил хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …