Франц Улсын Магистратурын Үндэсний Сургуулийн төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна

IMG_5296-300x200Монгол Улсын Прокурорын байгууллага, Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн захирал Игзавье Ронсен, орлогч захирал, Гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нар 2015 оны зургаадугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр буюу 2015 оны зургаадугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар болон Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн хооронд хамтран ажиллах хэлэлцээрт 2 тал гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ УЕПГазарт боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны хэлэлцээрээр Монгол Улс, Франц Улсын прокуроруудын дунд хамтарсан сургалт зохион байгуулах, тэдний хамтын ажиллагаа, эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг харилцан солилцох, бусад сургалтуудыг  явуулж байх асуудлыг зохицуулахаар тогтжээ.

IMG_5312

Хамтын ажиллагааны хүрээнд:

– Прокуроруудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, судалгаа, эрх зүйн бичиг баримт солилцох /эрх зүйн шинжлэх ухааны ном, хэвлэл, нийтлэл, сургалтын гарын авлага болох материал/;

– Тодорхой сэдвээр судалгаа хийх зорилгоор харилцан ажлын айлчлал хийх;

– Прокуроруудыг дадлагажуулах;

– Прокуроруудад зориулсан тодорхой сэдвээр сургалт зохион байгуулах;

– Текник аргачлалын болон өөр бусад шаардлагатай асуудлаар дүн шинжилгээ хийх чиглэлээр харилцан туршлага солилцох;

– Нийтлэг сонирхолтой сэдвээр явагдаж буй олон улсын семинар, сургалтанд ажиллаж байгаа болон шинээр томилогдсон прокуроруудыг тогтмол харилцан оролцуулах;

– Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвд явуулж байгаа сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах асуудлыг харилцан тохирч хэрэгжүүлэхээр болсон байна.

Хэлэлцээрт гарын үзэг зурах ажиллагаанд Франц Улсын Магистратурын сургуулийн захирал Игзавье Ронсен, орлогч захирал, Гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг болон Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ив Дэлунэ, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, УЕПГ-ын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Гадаад харилцаа, Эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, УЕПГ-ын Сургалтын төвийн захирал Л.Болд нар оролцлоо.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …