Одоогоос гурван жилийн өмнө буюу 2012 оны зургаан сарын 06-ны өдөр болсон Огайо мужийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 3200 метрийн зайн гүйлтийн тэмцээний үеэр нэгэн хүнлэг энэрэнгүй үйлс болжээ. Барианд орохоос хэдхэн метрийн зайд 17 настай Meghan Vogel –н өмнө гүйж явсан тамирчин эцэж цуцан барианд орж чадахгүй бололтой суун тусаж чүү чай явж байлаа. Хэрэв сүүлчийн байранд орвол аль аль нь багтаа оноо авч чадахгүй байдалд ороод байв. Гэвч Vogel өрсөлдөгч багийн тамирчинаа гүйцэн очиж түүнийг өргөн тэвэрч дэмнэн явсаар барианд орох мөчдөө өөрийнхөө өмнө оруулж, өөрийн багтаа оноо авчирч чадсангүй.
Тэмцээн уралдааны дүрэм журмаар бол ийм нөхцөлд тамирчдыг хоеулыг нь тэмцээнээс хасах естой байсан ч энэхүү хүнлэг сэтгэл үзэгч олны зүрх сэтгэлийг ихэд догдлуулан улс орон даяар шуугиан тарьсан тул шүүгчдийн зүгээс ямар нэгэн торгууль шийтгэл оногдуулаагүй ажээ. Өмнөх өдөр болсон 1600 метрий зайн гүйлтийн уралдаанд сайхан сэтгэлт охин түрүүлж алтан медаль авсан байсан бөгөөд тухайн өдөр хоер дахин урт метрийн зайн уралдаанд оролцсоноор энэхүү сайхан үйлсийн эзэн болсон байна.
Тэрбээр тэмцээнээ дуусгаад орой гэртээ ирээд аль хэдийн хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээний “‘баатар” болсноо мэджээ.
“Би юу хийх естой түүнийгээ л хийсэн. Энд ямар нэгэн баатарлаг зүйл байхгүй. Хэн ч байсан ийм зүйл тохиолдох үед над шиг л туслана шүүдээ… ” хэмээн тэрбээр хэлжээ.
Тамирчид уралдаан тэмцээнд амжилт гаргахын тулд өөр хоорондоо хатуу ширүүн өрсөлддөг хэдий ч өрсөлдөгч нь гэмтэж бэртсэн ядарч сульдсан бусдын дэм тусламж хэрэг болсон тохиолдолд зорьсон зорилго, амжилтаа умартан “нэгэндээ туслахыг хичээдэг ” нь хүн чанарын илрэл юм даа.
Видео:
а