Гэрч, хохирогчийг хамгаалах “хяналтын өрөө”-тэй боллоо

32_7c82503b5c3cc423002c6e99c5d16b38017a7108Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хуулиар хүлээсэн “Тодорхой үйлдлийг хязгаарлах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ”, “Гэрч, хохирогчийг тусгай, техник хэрэгслийн жагсаалт хэрэгслээр хангах, хэрэглэх журам” болон “Гэрч, хохирогчийг аюулгүй газар түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээ” зэргийг хэрэгжүүлэхийн тулд байршил тогтоогч төхөөрөмж /GPS/, IP/wireless хяналтын камерын системээр тоноглосон хяналтын өрөөний үйл ажиллагааг нээж буйгаа мэдэгдсэн юм.

Тус хяналтын өрөөнд хиймэл дагуулын GPSсистемээс Монголулсын нутаг дэвсгэрийнхэмжээнд хяналт тавих боломжтой бөгөөд хамгаалалтын ажиллагааны явцыг баримтжуулах, чиглэл маршрутыг хянах, заналхийлэгч этгээдийн үйлдэл хөдөлгөөнийг хянаж, гэрч, хохирогчид аюул тохиолдсон үед мэдээллийг шуурхай хүлээн авах, дамжуулах, хамгаалалтын арга хэмжээний шуурхай бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой аж.

download (2)

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …