Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгууль ням гарагт болно

735c2a25030ff2f5718b78256cb767edНийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул – Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул – Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 15 – ны өдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг 6 дугаар сарын 14 – ны өдөр зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга Налайх хотын Захирагчийн сонгуулийн ажилтай биечлэн танилцлаа.
Тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил энэ оны 5 дугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшсэн Ш.Хаан, 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшсэн Б.Баяндэлгэр, 500 сонгогчийн дэмжлэг авч, бие даан нэр дэвшсэн Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мандуул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү нарыг нийслэлийн дагуул-Налайх хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Налайх дүүрэгт улсын бүртгэлд бүртгэлтэй 22172 сонгогч байгаагаас 18 нас хүрсэн сонгуульд оролцох эрхзүйн чадамжтай 20263 сонгогч байгаа юм.
Сонгогч Та 2015 оны 6 дугаар сарын 14 – ний өдөр буюу Ням гарагт 07:00-22:00 цагийн хооронд өөрийн харьяа хэсгийн хорооны санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж Налайх хотын Захирагчийн анхдугаар сонгуульд идэвхитэй оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …