Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/54 тоот тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын бодлого, зохицуулалтыг хангах зорилго бүхий “Бодлогын зөвлөл”-ийг байгуулсан билээ.
Тус зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд шинээр өөрчлөлт оруулж төрийн яамд, агентлагуудаас шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтнууд оруулан мөн төрийн бус байгууллагуудын төлөөллийг багтаан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 05-р сарын 26-ны өдрийн A/78 тушаалаар батлагдсан.
Шинээр батлагдсан бодлогын зөвлөл анхны хурлаа 2015.06.08-ны өдөр хийж, хурлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бодлогын зөвлөл”-ийн шинэчилсэн бүрэлдэхүүн болон салбар дундыг хариуцан ажиллах дэд зөвлөлүүдийг танилцуулж 2015 оны 04 сарын 07-08-ны хооронд НҮБ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн анхдугаар тайлан хамгаалалтын дараа Монгол улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн талаар мэдээлэл өгч хэрэгжилтийг хангаж, анхаарч ажиллах талаар холбогдох төрийн байгууллагуудад албан бичгийг бодлогын зөвлөлийн гишүүдээр дамжуулан хүргүүлж мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөл”-ийн 2015 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
Хурлаас гарсан шийдвэрүүдээс хүргэхэд НҮБ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Монгол улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, суртчилахад төрийн болон төрийн бус байгууллагуудаас анхаарч ажиллахыг үүрэг болголоо.