Хуучин гадаад паспорттой иргэдийг ОХУ-руу нэвтрүүлэхгүй

paspart000610Сүүлийн үед манай Улсын иргэд ОХУ-руу ихээхэн зорчих болсонтой холбогдуулан тус улсын хилээр нэвтэрч буй Монгол Улсын иргэдийн бичиг баримтын хугацаанд тодорхой шаардлага тавьж, хилээр нэвтрүүлэхгүй байгааг иргэд ярьж байгаа билээ.
Тэгвэл Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын удирдлагууд ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчтой дээрх асуудлаар уулзсан байна. Уулзалтаар  2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон энгийн гадаад паспорттай Монгол Улсын иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй буцааж байсныг түр зогсоож, энэ оны долоодугаар сарын нэгний өдөр хүртэл хуучин загварын гадаад паспортаар зорчиж байхаар тохиролцжээ.

Иймээс 2006 оны долоодугаар сарын нэгний өдрөөс өмнө авсан гадаад паспорттай бол дээрх хугацааг хүртэл ОХУ-руу зорчих боломжтой. Харин энэ оны долоодугаар сарын нэгний өдрөөс хойш хуучин гадаад паспортаар улсын хил нэвтрүүлэхгүй гэдгээ оросууд мэдэгджээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …