Жолооны үнэмлэх ирэх сарын 01-ээс хэвлэгдэнэ

joloo000610Жолооны үнэмлэх хэвлэх ажил зогсоод буй. Үүнтэй холбоотойгоор үнэмлэхээ авах гэсэн иргэд багагүй бухимдаж байна. Одоогоор 15 орчим мянган иргэн үнэмлэхээ хүлээж буй аж.

 Жолооны үнэмлэх өмнө нь төрийн нууцад хамаардаг байсан бол Тагнуулын Ерөнхий газраас улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлсэн учир үнэмлэх хэвлэх компанийг шинээр сонгон шалгаруулах шаардлагатай болсон байна. Тендер шалгаруулалтын дүн өнөө маргаашгүй гарах аж. Тендерийн дүн гарсны дараа гэрээ байгуулах ажил хийгдэх бөгөөд шинэ жолооны үнэмлэх хэвлэх ажил ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр Лицензийн төвөөс төлөвлөж буй аж.

 Хууль зүйн сайдын тушаалаар иргэдэд гурван сарын хугацаатай, жолооны түр зөвшөөрөл олгож эхлээд байгаа. Түр зөвшөөрөл нь дээрх хугацаанд Монгол Улсын нутагт дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …