Ухаалаг камернууд ажиллаж эхэлнэ

20130703121907415.jpg

 Гэмт хэрэг ихээхэн гардаг дүүрэг, орон нутгуудад  болон тухайн газрын  оршин суугчдын хүсэлтээр тун  удахгүй ухаалаг камернуудыг гадаа  гудамжинд  байрлуулахад  бэлэн боллоо гэж өнөөдөр  Солонгосын Засаг захиргаа, Аюулгүй байдлын яамнаас мэдээллээ.

 Нэг жилийн өмнөөс эхлэн 200 сая воны зардал гарган гудамжинд  ямар нэгэн тод дуугарсан дуу чимээг мэдэрч тэр зүг рүү камер эргэн харж , тухайн дүрсийг татан ойртуулж том хэмжээгээр харуулах ба энэ үедээ шууд  дамжуулан үзүүлж буй хяналтын дэлгэц бүхий төвдөө  аюулын хонхыг дуугарган дохио өгч улмаар мэдээлэл авсан  цагдаагийн ажилтнууд,  дохиолол өгсөн камерны дэргэд хамгийн богино хугацаанд хүрч очих  бүхэл бүтэн цогц системийг бүрдүүлэх ажил эхэлсэн юм .

Тэгвэл энэ ажил ирэх 11 сар гэхэд дуусч камернууд байрлуулагдаж эхлэх гэж байгаа ба ухаалаг камер байрлуулагдсан газар цонх хагарах , хаалга эвдэх , айлын гэр доторх эд хогшлын эвдрэх чимээ  , хүн  айснаасаа болж орилох , ёолох болон аврал хүссэн бүх дуу  , иргэд хоорондын хэрүүл зодоон зэрэг чимээнүүдийн мэдэрч 24 цагийн турш  хянах төв рүүгээ  шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болжээ.

 Энэхүү ухаалаг камернуудын тусламжтайгаар харж хандах хүнгүйгээс санаандгүй төөрч алга болсон бага насны хүүхдүүд , оюун ухааны сааталд орж орон гэрээ орхин явж буй бусад иргэдийг ч амархан олж гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгөх  болно гэж тооцоолсон байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …