Хүнс, хөдөө, аж ахуйн сайд хууль, тогтоолын төслийг өргөн барив

olloo_mn_1433924963_burmaaМонгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.10/ Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл болон Органик хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн барилаа.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, бусад хуульд нийцүүлэн боловсруулсан болохоо тогтоолын төслийг өргөн барих үеэр  Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа УИХ-ын даргад танилцуулав.

Монгол Улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжилж баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй. Органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт шаардлагатайг харгалзан Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын даргад танилцуулав.

Хүний биед сөрөг нөлөөгүй, чанар сайтай хүнс хэрэглэх гэсэн иргэдийн хүсэл, зах зээлийн эрэлт хэрэгцээ, нөгөө талаас түүнийг баталгаажуулсан эрх зүйн зохицуулалт үгүй, жинхэнэ органик, экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгчидэд тавигдах нийтлэг шаардлага, хэм, хэмжээ тогтоогдоогүй байгаа нь энэхүү Органик хүнсний тухай хуулийн төслийг боловруулах үндэслэл болжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …