Тэмээний мах, түүхий сүүг нь хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

корОйрхи Дорнодын амьсгалын замын синдром буюу Мерс вирусын 13 тохиолдол шинээр бүртгэгдэж, дахин хоёр хүн нас барсан тухай БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас корона вирусийн халдвар авсан тохиолдлын бараг тал хувь нь амиа алддаг болохыг тогтоожээ. Тэмээний вирус гэх МЕRS-СоV-ийн халдвар одоогоос гурван жил өмнө анх удаа тэмээнээс хүнд халдварлажээ. Саудын Арабын нэгэн тэмээчин МЕRS-СоV-ийн халдвар авснаар энэ өвчнийг хүнд тархсан гэж үздэг.

Энэ өвчин халдварлах өндөр эрсдэлтэй хүмүүст чихрийн шижин, бөөрний дутагдал, уушгины архаг өвчин, дархлал дарангуйлагдсан болон өндөр настай хүмүүс багтдаг юм байна. Мөн тэмээний ферм болон захаар зорчихдоо тэмээнд хүрэхээс зайлсхийх, тэмээний түүхий сүү болон бүрэн болгоогүй махыг идэхгүй байхыг ч мэргэжлийн байгууллага сэрэмжлүүлж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …