УИХ-ын дарга эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтэнд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд  өнөөдөр /2015.06.12/ “Эх орны төлөө цохилох зүрх” эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтийн ёслолд оролцлоо.

DSC_8554Монгол Улсын цэргийн эрдэмтэд өргөн бүрэлдэхүүнээр ажиллан баримтад тулгуурлан зэвсэгт хүчний 1946-2014 оны түүхийг эмхэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны тус номыг бүтээх санаачилгыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гаргажээ. Тэрээр дэлхийн II дайны дараагаас 1990-ээд оны төгсгөл хүртэл манай цэрэг армийн эх орныхоо өмнө гүйцэтгэсэн үүргийг цэргийн түүхийн шинжлэх ухааны байр суурьнаас нэгтгэх шаардлагын улмаас энэхүү бүтээлийг хийсэн болохоо номын нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан юм.

DSC_8529УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ “2000 гаруй жилийн түүхтэй монгол цэргийн дайчин замналын нэгэн үе бүдгэрч байна гэдэг бодлын үүднээс эрдэм шинжилгээний хоёр боть ном болон баримтат кино хийх санаачилгыг хэдэн жилийн өмнө гаргасан. Тухайн цаг үед ажиллаж амьдарч байсан цэргийн зүтгэлтэнүүд, эрдэмтэн, судлаачид бодит баримт, эх сурвалжид тулгуурлан уг бүтээлийг гурван жилийн хугацаанд боловсруулаад уншигч олны оюун мэлмийд өргөн барьж байна” гэлээ. Уг бүтээлд дэлхийн II дайны дараа үеийн олон улсын болон бүс нутгийн хүчин зүйлс манай орны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж, Монгол Улс түүхэндээ байгаагүйгээр зэвсэглэн цэргийн байгуулалтын бүтцийн хамгийн том нэгж болох Ерөнхий цэргийн армитай болоход хүргэсэн учир шалтгааныг тунгаан судлахыг гол болгосон гэв. Үүний зэрэгцээ 1990-ээд оноос хойших Зэвсэгт хүчний байгуулалтын шинэ онол, эрх зүйн үндсийг амжилттай бүрдүүлж, цэрэг армийнхаа үндэс суурийг хадгалан үлдсэн уламжлал, батлан хамгаалах салбарын эрх зүйн үндэс боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шинэчлэл, өнөөгийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний талаарх бодит баримтуудыг эмхэтгэсэн болохыг танилцуулсан юм.

DSC_8557Ийнхүү “Эх орны төлөө цохилох зүрх” эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн дээжийг УИХ-ын дарга З.Энхболдод гардуулав. Мөн номын нээлтийн ёслолд оролцсон УИХ-ын гишүүд, уг бүтээлийг эмхэтгэхэд оролцсон цэргийн эрдэмтэн мэргэдэд номын дээж, дурсгалын зүйлсийг гардуулсан юм.

DSC_8598

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …