Язралтыг гэрийн аргаар 6 долоо хоногт арилгах боломжтой

иөаиЭмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж?

1.Сахар
Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал нимбэгний шүүс эсвэл алмонд самарын тостой хольж язарсан хэсэгт түрхэнэ. 8-10 минут хиртэй үрж, усаар угаана. Энэ маягаар нэг сар эсвэл язралтын сорвийг арилтал өдөр бүр давтана.

2. Төмсний шүүс
Төмсний шүүс нь амин дэм, эрдэс бодисоор баялаг тул арьсыг нөхөн сэргээдэг байна. Дунд зэргийн төмсийг цэвэрлэж жигд хуваан нэг хэрчмийн авч язарсан хэсгийн арьсыг хэдэн минутын турш үрнэ. Шүүсгүй болсны дараа арьсаа бүлээн усаар угаана.

3. Зуун наст
Зуун наст бол олон төрлийн арьсны асуудалд хамгийн шалгарсан аргуудын нэг юм. Шархыг хурдан бас сорвигүй эдгээх чадалтай байдаг. Язарсан хэсэгт зуун наст түрхэж хаттал иллэг хийсний дараа бүлээн усаар угаана.

4. Чидун жимсний тос
Чидун жимсний тос нь антиоксидант болон шим тэжээлээр баялаг тул арьсны элдэв төрлийн эмгэгт сайн нөлөө үзүүлдэг. Чидун жимсний тосоо бүлээсгээд язарсан хэсэгт сайтар иллэг хийж түрхэнэ. Ингэж цусны эргэлтийг сайжруулснаар язралт бүдгэрэх болно. 

5.Нимбэгний шүүс
Нимбэгт байх хүчил нь арьсны гэмтэл, батгашил, сорвийг бүдгэрүүлэхэд тустай байдаг. Нимбэгнээс шүүс гарган авч язарсан хэсэгтээ 10 минут иллэг хийж, бүлээн усаар угаана.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …