Японы элчин сайд, Сонгинохайрханы Засаг дарга нар гэрээнд гарын үсэг зурлаа

IMG_02616-р сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд  Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй  Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газраас Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэх зорилготой “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 8 төслийн нэг юм. Тус хөтөлбөрөөс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 74, 65 дугаар сургуулиудын их засварын ажилд мөн төсөл хэрэгжүүлж 273 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ удаагийн төсөл нь 130,5 сая төгрөгийн төсөвтэй юм.

IMG_0285Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”- ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан, энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, тэдний хэрэгцээнд нь тулгуурласан төслүүдийг санхүүжүүлж ирсэн юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …