Өөртөө богино үс зохих эсэхийг яаж мэдэх вэ?

Дэлхийн үсний чиг хандлагыг тодорхойлогч Жон Фриеда саяхан 2.25 инчийн дүрмийг гаргажээ. Олон жилийн турш бүсгүйчүүдийн үс, царайнд хийсэн ажиглалтын үр дүнд Жон хүний эрүүний өнцөгнөөс урт, богино үсний аль нь зохих нь хамаардаг гэдгийг тодорхойлсон байна. Тиймээс 2.25 инчийн дүрэм бол маш амархан хийгээд баталгаатай гэдгийг тэд итгэлтэйгээр зарлажээ.

1. Туршиж үзэхийн тулд эрүүндээ хөндлөнгөөр нь харандаа юм уу, үзэг тулгаж байрлуулаад, чихнийхээ ард босоогоор нь шугам барих хэрэгтэй. Чихнийхээ арын доод хэсгээс харандаа хүртэлх зайг шугамаар хэмжээд тэмдэглэж ав. Хэрвээ тэр хэмжээ 2.25 инч буюу 5,7 см-ээс бага байвал чамд богино үс гайхалтай зохино. Харин үүнээс их байвал урт үсээ үлдээх нь хамгийн зөв сонголт байх болно.

2. Мишель Виллиамс, Ким Кардашиан хоёрын жишээн дээр. Үнэн байгаа биз? Гэхдээ энэ дүрмийг уншсан ч чи өөрийнхөө хүссэн үс засалтыг хийлгэж болно шүү дээ. Зоригтой алхам хийж харамсахааргүй амьдар!

3.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …