”Барс-2”-т гал гарчээ

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:

32_341d3b250a6a91712d2ca22b77bb46804abd9ac9

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баруун туруун”-ы 8 дугаар гудамжийн 125 тоотод иргэн Г-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 10:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс-2 худалдааны төвийн байр  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:07 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр, нийт 32 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Хөтөл”-ийн 8 дугаар гудамжийн 18 тоотод иргэн Л-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны “Сансар”-ын 53 дугаар байрны цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 20:38 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 5 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 2 дугаар хэсгийн 78 тоотод иргэн О-н малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 35 дугаар байрны дэргэд 3 тоотод иргэн Т-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 16:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7 дугаар байрны гадна иргэн О-н тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан нэхий” ХХК-ийн хогын цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 21:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

Санал болгох мэдээ

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд …