Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл 2,6км зам барина

p19nt06re41d5l1pmhuqclkp16pd1Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрх шилжүүлэх тухай” А/461 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, д батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ,
ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ЗАРДЛААС ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА
ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
                                                                                                  /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа 2015 онд санхүүжих
1 Газрын доорхи усны хайгуул хийж, нөөц тогтоох 2015 350,0
2 Эхний ээлжийн цахилгаан хангамжийн ажил 2015 458,0
3 Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэлх 2,6 км зам болон паркийн доторх 2,0 км сайжруулсан шороон замын ажил 2015 120,0
ДҮН 928,0

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …