2014 онд Богд Уулын арын замыг ашиглалтанд оруулна

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байгаа юм. 2012 оны 6 сарын 25-аас эхэлсэн тус ажлын гэрээт хугацаа  2014 оны 8 сарын 01 –нд дуусах бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж байна. Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр бөгөөд явган хүний замын ажил давхар хийгдэх юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …