Улсын болон хувийн бага, дунд сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн тавдугаар сарын 15-нд дууссан. Энэ жил буюу 2015 оны шинэ хичээлийн жилд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны өдрүүдэд төрсөн бүх хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах учиртай.
Гэтэл нийслэлийн хэмжээнд сургуульд элсэх хүүхдүүдийн бүртгэл хангалтгүй буюу нийт 27 мянга 614 хүүхэд бүртгүүлэхээс 77 хувь нь л заасан хугацаандаа бүртгүүлжээ.
Иймээс хүүхдээ бүртгүүлж амжаагйү эцэг эхчүүд хаана хэрхэн хандах талаар нийслэлийн Боловсролын газрын ажилтан М.Болдбаатараас тодруулахад “Нийслэлийн боловсролын газраас бүх хүүхдийг сургуульд хамруулах үүднээс ирэх наймдугаар сарын 20-ноос эхлэн есдүгээр сарын 1-нийг хүртэл нэмэлт бүртгэл явуулахаар болсон.
Энэ хугацаанд эцэг, эхчүүд бүрдүүлэх материалыг хамрах хүрээ буюу харъяа сургуульдаа хандан хүүхдээ бүртгүүлэх боломжтой юм” гэх хариултыг өгч байна. Мөн ингэхдээ ямар нэгэн хураамж, төлбөр, шалгалт өгөхгүй гэдгийг нийслэлийн Боловсролын газраас онцолж байна.
Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заавал өөрийн биеэр хүүхдийн хамт очих бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай гэнэ.