Үсний уналтыг зогсоож ургалтыг ихэсгэх 10 зөвлөгөө

us_unalt17459146422015-06-16-10-32[www.urlag.mn]1. Уураг бол үсний хоол. Үсний 60% нь уурагнаас бүрдсэн байдаг
учир бид цул мах, сүү, өндөг, бяслаг, вандуй, шош гээд уургаар баялаг хоол идэж байх хэрэгтэй.

2. Эрүүл үстэй байх шалтгаан Витамин С-тэй ихээр агуулсан алим, нимбэг, жүрж, ногоон сонгино, ялангуяа улаан ногоон амтат чинжүүг хүнсэндээ сайн хэрэглэж бай. Мөн С витамин давхар ууж хэрэглэх нь зүйтэй. Учир нь хүнсээрээ хэрэглэж байгаа ч өдөр тутмын шаардлагатай хэмжээгээ авч чаддаггүй.

3. Нимбэг, 2 кг алим эсвэл 1 кг дан сонгино 1 өдөрт иднэ гэж мэдээж байхгүй шүү дээ. 3. B –гийн төрлийн витаминууд үс ургалтыг ихэсгэдэгBиотин болон B комплекс витаминууд үсэнд нэн хэрэгтэй амин дэмүүд юм. В 3 хуйханд хүрэх тэжээл, хүчил төрөгч болон цусны эргэлтийг нэмэгдүүлэн хуйхыг төлжүүлснээр үсний ургалт нэмэгддэг.

4. Төмөр усний уналтыг зогсооно. Элэг, өндөгний цагаан, бууцай, үзэм, улаан мах, төрөл бүрийн шошнууд, сам хорхой болон төрөл бүрийн далайн гаралтай бүтээгдэхүүнүүдэд төмөр маш ихээр агуулагддаг. Сануулахад хүнсээр авсан төмрийн 11% нь л биед үлддэг учир төмрийн бэлдмэл нэмж уух хэрэгтэй. Бүсгүйчүүд ялахгуяа сарын тэмдэгийн үед ихээр төмрийн дутагдалд орж үсний уналт нь ихэсдэг учир энэ үед заавал уух хэрэгтэй.

5. Ус сайн уу. Өдөрт дор хаяж 4-6 стакан ус ууж байж хүн эрүүл байна. Харин үсний уналт ихтэй бол дор хаяж 6 стакан ус ууж байж үсний хуурайшилт багасна.

6. Согтууруулах ундаа бол үсний дайсан. Үсээ түргэн эрүүл ургуулах хүсэлтэй байгаа бол согтууруулах ундааг бага хэрэглэ. Мэдээж хааяа уух тохиолдол байна шүү дээ. Тэгвэл 150гр улаан цагаан дарс уух тутамд 1 стакан ус, хэрэв өндөр хэмжээний дарс уухаар шийдсэн бол 100гр тутамд 2 стакан ус уух хэрэгтэй.

7. E витаминийг бүсгүйчүүдийн витамин E витамин арьс үсний хоол л гэсэн үг. Тэр болгон элбэг хүнсэнд байдаггүй ч төрөл бүрийн самаранд харин их хэмжээгээр агуулагддаг. Хушиг, алмонд, наран цэцгийн самар, нарсны самар, хуасан газрын самар гээд л зөндөө бий. Ажил хичээлийн дундуураа өөртөө жижигхэн урамшуулал болгоод идэж байгаарай.

8. Тамхиа зогсоо. Тамхи хуйханд очих цусны эргэлтийг багасгаж үсийг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг. Ингэснээр үсний булцруй ширгэж хуйх хуурайшин үс ихээр унадаг.

9. Гялалзсан зөөлөн үсний анд А ВитаминА витамин нь үсний ус тослогийг тэнцвэржүүлэхээс гадна үсний гэмтэлийг багасадаг ач холбогдолтой. А витамин нь лууван, хулуу, чихэрт төмс, гүн ногоон өнгөтэй бүх төрлийн ногоонд ихээр агуулагддаг.

10.Өдөр тутмын амрах хооллох цагийн хуваариа алдалгүй барьж бай.Цагтаа хооллож унтаж амарч байх эрүүл эрч хүчтэй байхын нэг чухал хэсэг. Сайн амраагүй үед арьс хуурайшиж үс ихээр унадаг шүү дээ. Мөн байнгын дасгал тодорхой хэмжээгээр хийж бай. Ингэснээр бодисийн солилцоо цусны эргэлт нэмэгдэн арьс үс өөрөө аяндаа эрүүлжиж эхэлнэ.

www.urlag.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …