Ерөнхий сайд ОХУ-д айлчилж байна

olloo_mn_1434505798_saihanbilegЕрөнхий сайд Ч.Сайханбилэг хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх үүднээс ОХУ-д айлчилж байна. Тэрбээр ОХУ-ын Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцох гэж байгаа юм.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийх аж. Энэ үеэр эдийн засгийн харилцаа, дэд бүтцийн асуудлын талаар санал солилцож, ярилцах юм байна.

Ерөнхий сайдын хувьд энэ зун нэлээд завгүй өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа аж. Тэрбээр ОХУ-д айлчлал хийсний дараа АНУ-ыг зорихоор төлөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: http://www.olloo.mn/

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …