Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль нь 2009 оноос Англи улсын Эн Си Си Боловсролын Төвтэй хамтран Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын их сургуулиудын бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрүүдтэй уялдаа бүхий хамтарсан хөтөлбөрийг хичээллүүлж байгаа юм.
Суралцагч бизнесийн удирдлагын чиглэлээр хоорондоо уялдаа холбоо бүхий дараах 3 хөтөлбөрт МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд суралцаж, үргэлжлүүлэн Их Британийн гэрээт сургуулиудад суралцах замаар (3+1, 2+2, 3+1 хувилбараар) Английн бакалаврын зэрэг хүртэх боломжтой байдаг. Үүнд:
- Бизнесийн удирдлагын олон улсын бэлтгэл хөтөлбөр (IFY) – Хугацаа 1 жил (дараагийн хөтөлбөрт дэвшин суралцах эсвэл гадаадад үргэлжлүүлэн 3 жил суралцсанаар бакалаврын зэрэг авна)
- Дөрөвдүгээр түвшний бизнесийн дипломын хөтөлбөр (Level 4 Diploma in Business) – Хугацаа 1 жил (Английн их сургуулиудын бакалаврын сургалтын эхний жилийг дүүргэсэнтэй тэнцэнэ. Үргэлжлүүлэн 2 жил суралцсанаар Их Британийн бакалаврын диплом авна)
- Тавдугаар түвшний бизнесийн дипломын хөтөлбөр (Level 5 Diploma in Business) – Хугацаа 1 жил (Английн их дээд сургуулиудын бакалаврын сургалтын хоёр дахь жилийг дүүргэсэнтэй тэнцэнэ. Үргэлжлүүлэн 1 жил суралцсанаар Их Британийн бакалаврын диплом авна)
Эн Си Си Хөтөлбөрийн сургалтыг МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн тэнхим удирдан явуулдаг бөгөөд хөтөлбөрийн бүх хичээл 100% англи хэл дээр, гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, доктор, магистр цолтой багш нар зааж, оюутны мэдлэг, чадварыг системтэй үнэлж сургадаг.
МУИС-ийн ЭЗС-ийн Эн Си Си Хөтөлбөрийн үйл ажиллагаа тэлж буйтай холбоотойгоор бид Бизнесийн удирдлагын олон улсын бэлтгэл хөтөлбөр (IFY), Дөрөвдүгээр түвшний бизнесийн дипломын хөтөлбөр (Level 4 Diploma in Business), Тавдугаар түвшний бизнесийн дипломын хөтөлбөр (Level 5 Diploma in Business)-үүдийг дараалан амжилттай төгсөгчдөд хөтөлбөрүүдийн зөрүү хичээлийг нөхөж судлах замаар МУИС-ийн ЭЗС-ийн Бизнесийн менежмент мэргэжлийн бакалаврын зэрэг олгох журам боловсруулагдсан.
Элсэлт
ЭнСиСи Хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь дараах алхмуудаар бүртгүүлж, элсэнэ.
Үүнд:
Алхам 1. Элсэхийг хүсэгч хөтөлбөрийн шаардлагуудыг хангах эсэхээ тодорхойлно. Хөтөлбөрт элсэгчдэд дараах шаардлагууд тавигдана. Үүнд:
- ЕБС-ийн дунд сургуулийг амжилттай төгсч, боловсролын гэрчилгээгээ авсан байх
- ЭнСиСи Хөтөлбөрийн шаардлагыг хангахуйц англи хэлний чадвартай байх (IELTS 4.5-аас доошгүй оноотой байх эсвэл ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний түвшин тогтоох шалгалт өгнө)
Алхам 2. Хөтөлбөрт элсэхийг хүсэгчид NCCatSES@gmail.com цахим шуудангийн хаягаар элсэх хүсэлтээ 2013 оны 6 сарын 25-аас 8 сарын 25-ны хооронд ирүүлнэ. (Хөтөлбөрт элсэхийг хүссэн өргөдөлдөө эргэж холбогдох утасны дугаараа тодорхой бичнэ)
Алхам 3. Хөтөлбөрийн албан ёсны бүртгэл 2013 оны 8 сарын 1-ээс 8 сарын 25-ны хооронд явагдаж өргөдлөө ирүүлсэн хүмүүстэй эргэн холбогдож, албан ёсоор бүртгэнэ.
Алхам 4. ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний түвшин тогтоох Standard English Placement Test өгч, тэнцсэн тохиолдолд суралцах урилга авна.
ЭнСиСи Хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД-ээс татаж авна уу.
ЭнСиСи Хөтөлбөр
МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль, 216 тоот, Менежментийн тэнхим
Утас/Факс: 88014061, 351940
Цахим хаяг: www.ncc.ses.edu.mn
Цахим шуудан: NCCatSES@gmail.com
Facebook: www.facebook.com/NCCatSES