Хятадад анх удаа нийтийн дэлгэцээр порно гарчээ

Хятадын зүүн өмнө зүгт орших Цзилин хотын төмөр замын буудлын том дэлгэцээр порно кино гарчээ.

Энэ хэргийг Юань гэдэг залуу үйлдсэн бөгөөд тэрээр уг дэлгэцийг засаж байсан аж. Юань дэлгэцийн гэмтлийг нь засаад түр амрахаар шийдэн өөрийн нөтбүктээ порно кино үзсэн байна. Харамсалтай нь залуу нөүтбүүкээ тус дэлгэцтэй холбсоноо мартаад 10 гаран минут киногоо үзжээ.
Садар самуун ямар ч үйл явдлыг чанадлан хориглодог Хятад улсад бүр төмөр замын буудлын хувиарын том дэлгэцээр дүүрэн порно гарахад тэр дорхноо бөөн хүмүүс цугласан байна. Тиймээс олон түмэнд садар самуун явдлыг сурталчилсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Юанийг баривчилсан байгаа ажээ.

М.Сониуч

ugluu-logo6

Санал болгох мэдээ

“Орфей” театрын “1984” постдрамын жүжиг ирэх тавдугаар сард дахин тоглогдоно

 “Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож …