Ашиглалтын шаардлага хангахгүй болсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар зарна

b5bc3aa94c6ad3c741b942c0ec0c0cbeНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тээврийн хэрэгсэл данснаас хасах тухай” А/511 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах доод үнийг нэгдүгээр, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах тээврийн хэрэгслийн үнийг хоёрдугаар, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж худалдах тээврийн хэрэгслийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа.
Дуудлагын худалдааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан, худалдсанаас орох орлогын 30 хувь, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж худалдсан тээврийн хэрэгслийн орлогыг 100 хувь нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.
Данс бүртгэлээс хасагдаж буй тээврийн хэрэгслүүдтэй холбогдох шийдвэр гарч, шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн  бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …