Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээллээ цахим хэлбэрээр хянах боломжтой боллоо

zurag_-UlaanbaatarИргэн ТА цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээллээ цахим хэлбэрээр хянах боломжтой боллоо.
Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод, шуурхай хүргэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах, шалгах боломжийг бий болгох зорилгоор цахим өргөдөл, гомдлын нэгдсэн программыг 2015-06-р сарын 15-ны өдрөөс эхлэн нэвтрүүлээд байна.
Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн дуудлага, мэдээллээр очсон цагдаагийн алба хаагч иргэнд өөрийн албан тушаал, цол, овог нэр, гарын үсэг, БҮРТГЭЛИЙН ДУГААР бүхий хяналтын хуудсыг хүлээлгэн өгнө.
Мөн дуудлага өгсөн иргэний гар утсанд бүртгэлийн дугаар, хүлээн авсан хэлтэс, холбогдох дугаарыг мессежээр илгээнэ.

Иргэн та гаргасан гомдол, мэдээллээ аль байгууллагын ямар албан тушаалтан хүлээн авсан, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахим хуудас /www.service.police.gov.mn/-аас мэдэх БОЛОМЖТОЙ БОЛЛОО гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …