УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар УПЕГ-т ажиллав

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар өнөөдөр /2015.06.18/ Улсын ерөнхий прокурорын газарт ажиллав.

prokuror01

Тэрээр тус байгууллагын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээлэлтэй танилцсан. Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар аймаг, нийслэлийн прокурорын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ, өнөөгийн нөхцөл байдалд хуулийн байгууллагын шинэчлэлтийн олон хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Өнөөдрийн уулзалтын гол зорилго бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар мэргэжлийн хүмүүстэй санал солилцон, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгах юм хэмээн хэлэв.

prokuror02

Энэ үеэр уулзалтад оролцсон прокурорын байгууллагын төлөөлөгчид дээрх хуулийн төслүүдийн талаар санал бодлоо илэрхийлж, харилцан ярилцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …