Сонгинохайрханы Засаг дарга Сумын заан, начин цол олгоно

slide2Дэлхий дэлгэнэсэн дэлгэр цаг ирэхүйд уухай, гийнгоо хангинасан наадмын цуурай ойртдог. Энэ жилийн наадмуудыг аль нэг аймаг сум биш Нийслэлийн нэг дүүрэг эхлүүлэх гэж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр иргэдийнхээ баярыг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт хийхээр шийдвэр гаргажээ.

Энэ үеэр төрийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэддээ танилцуулж,тайлагнан нэг ёсны дүүргийн хэмжээний бүхий л төрийн байгууллагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөр” болно гэнэ. Мөн Сонгинохайрхан уулаа тайж, бэсрэг наадам хийх юм байна.  Сонирхолтой нь энэхүү наадмаар улс аймгийн цолтой, цолгүй бөхийн барилдааныг тусад нь хийж цолгүй бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхөд Сумын заан, начин цол олгохоор болсон гэнэ. Нэгэнт дүүргийн заан гэж цол байхгүй болохоор сумын цол олгохоос ч өөр яалтай.

Төрийн наадмын торгон ногоон дэвжээн дээр цолны эрэмбэ гэдэг тун ч ач холбогдолтой зүйл байдаг. Залуу бөх, Сумын начин хоёрын хооронд алд дэлэм байтугай зай байдгийг бөх сонирхогчид андахгүй. Наадмын бэлтгэлдээ гарч зодог шуудгаа чангалан байгаа залуу бөхчүүд энэ боломжийг ашиглан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн баярт барилдаж сумын цол хүртэхээр бэлтгэж байгаа гэнэ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …