Сонгинохайрхан дүүргийн иргэдийн баяраар сумын заан цол олгоно

SOLOХотоос гарч барилдаагүй “Сумын заан”

Хол явж барилдаагүй
Сумын заан
Хот орж зодоглоогүй
Сумын заан гэж Ч.Мягмарсүрэн агсаны алдарт “Сумын заан” шүлэгт гардаг. Тэгвэл хотын бөхчүүд заавал суманд биш хотод барилдаад сумын заан цол авч болохоор болж байгаа гэнэ. Учир нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд дүүргийнхээ “Иргэдийн баяр”-т түрүүлж үзүүрлэсэн бөхөд Сумын заан, начин цол олгохоор шийдвэрлэжээ. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ шийдвэрийг дэмжсэн гэнэ. 300 мянга хол давсан оршин суугчтай тус дүүрэг наадам дээрээ Аймгийн цол өгсөн болохгүй юмгүй мэт. Гэсэн ч Үндсэн хуулинд засаг захиргааны нэгжийг  аймаг нийслэл, сум дүүрэг хэмээн заасан байдаг учир ийнхүү Сумын цол олгохоор болсон юм байна.

Сонгинохайрхан дүүргийн жишигээр бусад дүүргүүд наадмаа хийж сумын цол олгодог болчихвол залуу бөхчүүдэд боломж олгох төдийгүй тухайн наадмын чанар чансаа ч өснө гэж бөхийн холбооныхон ярьж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …