Үүлэнд зориудаар нөлөөлнө

IMG2966Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа цаг үеийн ажлын явцын талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр монгол орны нийт нутгийн 30 гаруй хувьд зуншлага сайн, 50 гаруй хувьд дунд зэрэг, 20 орчим хувьд гантай байна.

Өнгөрсөн 5 дугаар сар бүхэлдээ хур тунадас багатай, хүйтэн сэрүүн байсан нь бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад сөрөг нөлөө ихтэй байсан бол энэ сарын 8-наас эхлэн төвийн бүс нутгаар огцом халж, халуун салхитай байгаа нь чийгийн нөөц муутай бүс нутгуудын бэлчээрийн болон таримал ургамлын ургалтын эрчимд сөргөөр нөлөөлж гангийн байдалтай болж байна.
Тиймээс ХХААЯ Ус цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран зуншлага харьцангуй сайтай байгаа нутгууд дахь пуужинг татан төвлөрүүлэх замаар нөөцөө ашиглаж гантай буюу гандуу бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг авахаар бэлтгэл ажлаа хангаад, экспедицүүдийг бэлэн байдалд орууллаа.
Түүнчлэн зуны улирлын дулааны ерөнхий төлөв байдал, нарны хэт их халалт, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байгалийн бэлчээр болон таримал ургамлын өсөлт хөгжилтийг дэмжих зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг эрчимжүүлэх тухай шийдвэрийн төсөл боловсруулан 06 дугаар сарын 18-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ” хэмээн мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …