ШӨХТГ, Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллана

10476398_867171380020615_403673412157072881_nШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд харилцан мэдээлэл солилцох замаар төрийн хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, уялдаа холбоог сайжруулах үүднээс Гаалийн Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Манай хоёр байгууллага хамтран ажилласанаар хуурамч бараа бүтээгдэхүүн орж ирж буй сувгийг олж илрүүлэх, гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа асуудлуудыг таслан зогсоох тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллана. Мөн аль нэг улсаас чанаргүй, хуурамч бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирчихээд тэрийгээ өөр улсаас оруулж ирсэн мэтээр иргэдэд зарж буй асуудалд цэг тавих цаг болсон” хэмээн онцолж байлаа.
Мөн ШӨХТГ-ын улсын байцаагч Замын-Үүд суманд ажилладаг талаар дурдаад хамтарсан хяналт шалгалтыг Гаалийн Ерөнхий газартай хийхэд улам дөхөмтэй болж байгаа аж. Түүнчлэн тус тусын чиг үүрэгтэй байгууллагууд хамтран ажилласанаараа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч зах зээл дээр эерэг үр дүн авчирч, эцсийн дүнд нь хэрэглэгч хожих нөхцөл байдал үүсч байгаа юм байна.
Түүнчлэн өрсөлдөөний бодлого, соёлыг төлөвшүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэсэн сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …