Олон улсын нисэх буудлын ажлын явцад шалгалт хийжээ

1krcip6rb5toheroe4fs3jhuenТөв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын цогцолбор барилга байгууламжийн угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын дүнг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хяналт шалгалтыг 2015 оны тавдугаар сарын 25-30-ны өдрүүдэд хийсэн байна. Шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч ажиллах санал, үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтанд албан тоотоор хүргүүлэх нь зүйтэй гэж хурлаас үзсэн юм.

Тухайлбал,

-Төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн санхүүжилтийг шийдвэрлэх,
– Буудлыг Улаанбаатар хоттой холбох хурдны замын зураг төслийг боловсруулж дуусган ажлыг нь эхлүүлэх,
– Шинээр баригдах замын трассыг үерийн уснаас хамгаалах далан, бусад замын зураг төсөлтэй уялдуулах шаардлагатай хэмээн Сангийн яам, Зам, тээврийн яаманд хандахаар боллоо.

Барилгын зураг төслийн болон барилгын ажил гүйцэтгэгч гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн Олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл болон тухайлсан обьектын зөвшөөрөл авах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэйг Барилга, хот байгуулалтын яаманд албан тоотоор хүргэхээр тогтлоо.
38jj55tgfvod0i8rgcdfia9an2

Мөн Улаанбаатар хотоос нисэх онгоцны буудал хүртэл 43 км шилэн кабелийн шугам сүлжээнд улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт, хууль, дүрэм журам, норм, стандартаа мөрдөх, барилгын ажлын чанарыг сайжруулах, чанаргүй материал хэрэглэхгүй байх, илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гаргахгүй байхад анхаарах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ослоос сэргийлэх зэргийг төсөл хэрэгжүүлэх нэгж, захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагуудад хүргүүлэхээр болсон юм.

МХЕГ-аас өнгөрсөн онд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлын явцад хэд хэдэн чиглэлээр шалгалт хийн зөрчлөө арилгах албан даалгавар өгч байжээ.

Үүний дүнд хариуцагч тал зам, барилгын ажлын талбайд тээврийн хэрэгсэл зорчих замын чиглэл маршрутыг тогтоож, өгсүүр, уруу, огцом эргэлттэй, нарийссан болон бартаатай замд аюулгүйн замын тэмдэг, тэмдэглэгээ байрлуулсан байна.
Б.БАТ
эх сурвалж: builder.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …