Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 6 сарын 20 -ны өдөр Хүй долоон нутагт “Иргэдийн баяр”-аа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр даага, соёолон 2 насны морьд уралдаж, 64 хүчит бөх барилдан, шагайн харвааны тэмцээн зохион байгуулагдлаа. Мөн баярын арга хэмжээний үеэр тус дүүргийн төр захиргааны байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өө өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулжээ.
Дүүргийн удирдлагууд бол тус дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Д.Тэрбишдагва нар иргэдийн баярт оролцон мэндчилгээ дэвшүүллээ. Тус арга хэмжээний фото сурвалжлагыг та бүхэндээ хүргэе.
Ц.Мөнх