2015 он Онцгой байдлын албаны шинэчлэлийн жил болж байна

9X1A4064-2200x800Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн, эрхэм хүндэт ахмадууд Та  нартаа болон та бүхний гэр бүлд Онцгой байдлын алба байгуулагдсан өдрийн  баярын мэнд хүргэе.

2015 он онцгой байдлын албаны хувьд шинэчлэлийн жил болж байна. Дэлхий нийтийн чиг  хандлагын  дагуу Онцгой байдлын алба стратеги, зохион байгуулалтын шинэ бүтцээр ажиллаж байна.

Онцгой байдлын алба гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын сахилга бат, ёс зүй, хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, хүч хэрэгслийн бэлэн байдал, чадавхийг бэхжүүлэх гэсэн гурван чиглэлээр 2015 оны  зорилтоо тодорхойлон ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар НҮБ болон  олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хурлын шийдвэрийн хүрээнд Үндэсний Зөвлөлийг байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улс олон улсын эрэн хайх, аврах дунд түвшний багтай болохоор бэлтгэж байна. НҮБ-ын зөвлөх баг удахгүй дүнгээ тавьж, Монголын аврагчид олон улсын түвшинд ажиллах эрх авна гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Монгол аврагчдын эр зориг,  ухаан, ур чадвар хэнээс  ч дутахгүй бөгөөд олон улсын  энхийг сахиулах үйлсэд гар бие оролцож байна.

Бид аврагч, албан хаагчдынхаа нийгмийн асуудал, мэдлэг боловсрол, ур чадварыг хөгжүүлэхийг анхаарлынхаа төв байлгаж байна. ОБЕГ, Орон сууц санхүүжилтийн корпорацитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, орчин үеийн тохилог орон сууцтай болоход дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

Ийнхүү  Онцгой байдлын алба  алсын хараагаа тодорхойлсон, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн, олон улсын өмнө үүргээ биелүүлсэн  амжилтаар ойн баяртайгаа золгож байна.

Улсынхаа тусгаар тогтнол, ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын манааг  нэр төртэй сахин хамгаалж буй Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдхүүн, албан хаагчид, энэ албаны тулгын чулууг тавилцсан ахмадууддаа Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал,   хамгийн сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД                                              У.ХҮРЭЛСЭХ

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …