Ховд голд осолдсон хоёр хүүхдийн нэгнийх нь цогцосыг олжээ

961361955875305a05d751Ховд голын усанд осолдсон ”Пазилет” төрийн бус байгууллагын дотуур байранд амьдардаг хоёр хүүхдийн цогцсыг эрэн хайх ажлыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвшөөрсний дагуу явуулжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 15 настай А-ийн цогцсыг осол болсон газраас 6-7 км зайд байрлах, Бугат сумын хар үзүүр гэдэг газраас олж, тус аймгийн цагдаагийн газар болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Олдоогүй нэг хүүхдийг Улаанбаатар хотоос аврах тусгай ангиас ирсэн аврагч нарын хамт эрэн хайх ажиллагаа явуулж хайж байна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллэв.

Эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …